Монгол Улсаас албадан гаргах явцад оргон зайлсан Хятадын иргэнийг олж тогтоон, шалгаж эхэлжээ

Монгол Улсаас албадан гаргах явцад оргон зайлсан Хятадын иргэнийг олж тогтоон, шалгаж эхэлжээ

Монгол Улсын визийн хугацааг хэтрүүлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан Хятадын иргэнийг эрэн хайж байсан билээ. 

Тодруулбал, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Qing Gele нь Монгол Улсын визийн хугацааг хэтрүүлэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор зөрчлийг шийдвэрлэж, Монгол Улсаас албадан гаргах тухай сонсох ажиллагаа хийх явцад тэрбээр оргон зайлж, төрийн байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөхийг завдсан байна. Тиймээс Гадаадын иргэн харьяатын газраас БНХАУ-ын иргэн Qing Gele-г эрэн хайж эхлээд байсан юм. 

Тэгвэл тухайн этгээдийг олж, холбогдох хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.