УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бус хуралдаж, тус хурлаас гаргасан шийдвэрийн талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдрийн ээлжит бус хурлаар Г.Дамдинням сайдаас цаг үеийн мэдээлэл сонслоо. Олон улсад үүсч буй асуудалтай холбоотойгоор шатахууны үнэ өөрчлөгдөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд байгаа тухай дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Эрх баригч намын дарга УИХ-ын даргаар ажиллаж болно гэдэг тайлбарыг хэлээд байгаа. Энэ нь хуулиар хориглоогүй ч парламентын зарчимд нийцэхгүй зүйл гэдгийг л шаардаад байгаа. Энэ бол буруу жишиг, буруу уламжлал. Үүнийг засъя гэсэн шаардлага тавьж байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар тавьсан зарчмын байр сууриндаа хэвээр байгаа” гэлээ.