Ардчилсан нам /АН/-ын аймаг, дүүргийн намын хорооны гишүүд болон тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүдийг тодруулах дотоод сонгууль саяхан болж өндөрлөсөн.
АН-ын дотоод сонгуулийн үр дүнгээр "Женко" хочит Х.Баттулгын МоАХ фракц нэлээдгүй хүч суларч, АН-д нөлөөгөө алдсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, АН-ын гишүүд МоАХ ба бусад гэсэн бодлогоор ажиллаж, Х.Баттулгын хүмүүсийг шат, шатандаа унагаах бодлого барьжээ.
Тухайлбал, УИХ-ын гишүүн "Женко" хочит Х.Баттулга өөрийн фракцын хэд, хэдэн хүмүүсээ дагуулан Хөвсгөл аймагт очиж, Үндэсний бодлогын хороонд нэр дэвшсэн аж. Харин Хөвсгөл аймгийн АН-ын хорооны гишүүнд ердөө Х.Баттулгыг ҮБХ-ны гишүүнээр сонгож, түүний бусад хүмүүсийг дэмжихгүй, "унгаажээ." Мөн нийслэлийн Хан-Уул дүүрэгт Х.Баттулгын МоАХ фракц нэлээдгүй хүч хаяж, олон гишүүдээ ҮБХ-ны гишүүнд нэр дэвшүүлсэн ч, түүний хүргэн О.Тэнүүн л Ардчилсан намын Үндэсний бодлогын хороонд сонгогдож чадсан, Х.Баттулгын бусад хүмүүс Хан-Уул дүүрэгт унажээ.