УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит бус хуралд Г.Дамдинням сайд “Агаарын хөлгийн түлш нийлүүлэх” хэлэлцээрийг танилцуулж байна

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит бус хуралд Г.Дамдинням сайд “Агаарын хөлгийн түлш нийлүүлэх” хэлэлцээрийг танилцуулж байна

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байгаа билээ. 10 цагт эхэлсэн тус хурлаар цаг үеийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын танилцуулгыг сонсохоор төлөвлөсөн тухай мэдээлсэн.

Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Газрын тосны салбарын гадаад, дотоод зах зээлийн нөхцөл байдал”-ын талаар танилцуулж байгаа аж. Мөн “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай” хоёр улсын хэлэлцээрийн талаар танилцуулж байгаа тухай эх сурвалжууд мэдээллээ. Өнгөрсөн хаврын чуулганаар хэлэлцэж, дэмжигдээгүй тус хэлэлцээрийн хэрэгжилтийг хариуцсан эрх бүхий байгууллага нь Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам юм.