С.Бямбацогт: УИХ-ын дарга Н.Учрал ажлаа өгч Ерөнхий сайд болох талаар яригдаагүй

С.Бямбацогт: УИХ-ын дарга Н.Учрал ажлаа өгч Ерөнхий сайд болох талаар яригдаагүй

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Хурлын дараа ЗГХГ-ын дарга С.Бямбацогт мэдээлэл өгсөн байна.

Тэрээр “УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. УИХ-ын гишүүд түмнийхээ төлөө цаг наргүй ажиллах үүрэгтэй хүмүүс. Гэвч зарим гишүүд чуулганы хуралдаандаа идэвхтэй оролцохгүй байгаа нь харамсалтай. Иймд МАН-ын бүлгийн гишүүдийг хуралдаандаа идэвхтэй оролцох шаардлагатай талаар ярилцлаа” гэсэн юм. Харин УИХ-ын дарга Н.Учрал бүлгийн хурал дээр гишүүдийн хариуцлагын асуудлыг хөндсөн бөгөөд “Өнгөрсөн намрын намын их хурлаар намын дарга, УИХ-ын даргаар сонгогдоход бүгд дэмжсэн. Гэтэл зарим гишүүд чуулганы хуралдаанд суухгүй байгаа нь намын даргыг хүлээн зөвшөөрөхгүй, хүндлэхгүй байгаатай адил” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Түүнчлэн МАН-ын зарим гишүүд намын дарга нь Ерөнхий сайдын албыг хавсран хаших ёстой гэсэн санал гаргаж, УИХ-ын даргын албан тушаалаа өгөх боломжийн талаар хөндсөн байна. Гэвч уг асуудлаар одоогоор тодорхой шийдвэр гараагүй бөгөөд намын Удирдах зөвлөлийн хурлаар эцэслэн хэлэлцэх аж.