Ерөнхий сайд Г.Занданшатарын өрөөнд Н.Учрал, Я.Содбаатар нар уулзалт хийж байна

Ерөнхий сайд Г.Занданшатарын өрөөнд Н.Учрал, Я.Содбаатар нар уулзалт хийж байна

"МАН-ын дарга Н.Учрал парламентыг удирдаж буй тохиолдолд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй" гэсэн шаардлагыг УИХ дахь АН-ын бүлгээс тавьж буй. Иймээс УИХ-ын чуулганы хуралдаанд "гацаанд орсон" гэж болно. 

Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2026.03.26/ хуралдаж, УИХ-ын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх улс төрийн шийдвэр гаргана гэдгээ мэдэгдэж, удахгүй МАН-ын Удирдах зөвлөл энэ асуудлаар хуралдана гэсэн юм. Учир нь "ялсан намын дарга Ерөнхий сайдын албан тушаалыг хашна" гэсэн дүрмийн дагуу Г.Занданшатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж түүний оронд Н.Учралыг томилж магадгүй байна.  Тэгвэл яг одоо МАН-ын удирдлагууд болох Н.Учрал, Я.Содбаатар нар Ерөнхий сайд Г.Занданшатарын өрөөнд уулзаж байгаа ажээ. Харин энэ уулзалтын дараа МАН-ын Удирдах зөвлөлийн хурал товлогдох төлөвтэй байна.