УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хурал гурван цаг үргэлжиллээ. Улмаар тус хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга мэдээлэл өгсөн.
Улмаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Баярбаатар “МАН-ын дүрэмд намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ гэсэн заалттай. Энэ заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай. УИХ-ын дарга Н.Учрал манай бүлгийн 68 гишүүн бүгд гарын үсэг зурвал би хурлаа удирдана. Харин нэг л гишүүн гарын үсгээ зурахгүй бол хурал удирдахгүй гэх байр суурь илэрхийлсэн. УЗ-ийн хурлыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга зарлаж хуралддаг. Ерөнхий нарийн бичгийн дарга хурлаа хэзээ зарлаж, УЗ-ийг хуралдуулахыг шийднэ ” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: