Нүүрсний хэргээр шүүхээс хорих ял сонссон УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан хорих ялаа эдэлж дуусаад өнгөрсөн хоёрдугаар сарын 28-ны өдөр (2026.02.28) суллагдсан билээ.
Тэгвэл түүнтэй хамт нүүрсний хэргээр шүүхээс 3.9 жилийн ял сонссон Б.Ганхуяг өнөөдөр /2026.03.26/ хорих ангиас суллагдсан байна.
Эргэн сануулахад, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийг өнгөрсөн оны нэгдүгээр сард /2024.01.31/ хэлэлцэн, шийдвэрээ гаргасан. Ингэхдээ, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол нэр бүхий 11 шүүгчдэд мөнгөн торгууль оногдуулсан байдаг. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх тус хэргийг өнгөрсөн есдүгээр сард /2024.09.12/ хэлэлцэж, Т.Аюурсайханы хорих ялыг 2.6 жил, Б.Ганхуягийн хорих ялыг 3.9 жил болгож бууруулсан юм.