Германд улсын иргэншил авч, Бээжин-2008 олимпод тус улсын нэрийн өмнөөс оролцож, хүрэл медаль авч байсан Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Монгол Улсын иргэншлээ сэргээлгэхээр Гадаадын иргэн, харьяатын газарт хандсан боловч тус газраас түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан гэх мэдээлэл цахим сүлжээнд олны анхаарлыг татаад байна.
Тэгвэл гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Монгол Улсын иргэншлээ сэргээлгэхээр 2013 онд хуучнаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт хандаж байжээ.
Ингэхдээ тэрбээр Германд улсын иргэншлээс гарсан талаарх албан ёсны баримт бичгээ ирүүлээгүй байна.
Монгол Улс нь давхар иргэншилтэй байхыг зөвшөөрдөггүй. Энэ ч утгаараа дээрх байгууллагаас Д.Мөнхбаярыг Германд улсын иргэншлээс гарсан талаарх албан ёсны баримт бичгээ ирүүлэх шаардлага тавьж, Монгол Улсын иргэншлийг нь сэргээгээгүй аж. Харин үүнээс хойш тэрбээр дахин иргэншлээ сэргээлгэх хүсэлт гаргаагүй байна.