УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгөхийг шаардаж, чуулган болон байнгын хороодын хуралд оролцохгүй байгаа билээ.
Нөгөө талд Монгол Ардын нам УИХ-д 68 суудалтай ч гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж чадахгүй байгаа тул чуулган хуралдах боломжгүй болоод байгаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МАН-ын бүлэг өнөөдөр 14:00 цагт ээлжит бус хурал зарлан цаг үеийн асуудлыг хэлэлцэж байна. Тус хурал одоо үргэлжилж байгаа бөгөөд 52 гишүүн оролцож байна. Тус намын бүлгийн ээлжит бус хуралд 20 гишүүн асуулт асууж, хариулт авахаар товлогджээ. УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас гаргасан шийдвэрийн талаар хэвлэлийн хурал зохион байгуулж олон нийтэд мэдээлэхээр төлөвлөсөн байна. Тус шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно.