УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгтөл чуулган, байнгын хорооны хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Харин УИХ-ын дарга Н.Учрал энэхүү шаардлагыг хүлээж авахгүй байр сууриа илэрхийлсэн байдаг.
Тэгвэл маргааш /2026.03.26/тус намын бүлэг 10.00 цагаас ээлжит бусаар хуралдаж цаг үеийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж, АҮЭБ-ийн сайдын танилцуулгыг сонсохоор болсон талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдэгдсэн юм.