УИХ дахь МАН-ын бүлэг 14:00 цагаас ээлжит бусаар хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг 14:00 цагаас ээлжит бусаар хуралдана

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган нээлтээ хийсэн ч УИХ дахь намын бүлгүүдийн зөрчил, ирц бүрдэхгүй байгаа шалтгаанаас болж одоог хүртэл чуулган хуралдаагүй байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгөхийг шаардсан улс төрийн шаардлага тавин чуулган, байнгын хороодын хуралдаануудад оролцохгүй байх шийдвэр зарласнаас үүдэн чуулган өөрөө хуралдах боломжгүй нөхцөлд оржээ. Мөн МАН өөрөө дангаараа 68 суудалтай ч ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор эрх баригч МАН-ын бүлэг чуулганы ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа тул өнөөдөр 14:00 цагаас ээлжит бус хурал товлон цаг үеийн асуудлаар улс төрийн шийдвэр гаргахаар болж байна. УИХ дахь бүлгийн дарга нарын зүгээс энэхүү ээлжит бус хурлаар ирц болон үйл ажиллагааг сайтар авч үзэх талаар ярилцах юм байна.