Ө.Шижир, Ц.Баатархүү нар нэрээ татсанаар нийслэлийн АН-ын даргын сонгуульд Б.Ган-Очир, Т.Пүрэвхатан нар өрсөлдөхөөр боллоо

Ө.Шижир, Ц.Баатархүү нар нэрээ татсанаар нийслэлийн АН-ын даргын сонгуульд Б.Ган-Очир, Т.Пүрэвхатан нар өрсөлдөхөөр боллоо

Ардчилсан намын дотоод сонгууль эдгээр өдрүүдэд үргэлжилж байна. Үүний хүрээнд дүүрэг, орон нутгийн намын дарга нар болон Үндэсний бодлогын хорооны гишүүд тодроод байгаа юм.

Тус намын дотоод сонгуулийн дараагийн шат нь нийслэлийн Ардчилсан намын даргын сонгууль болж байна. Эхний байдлаар УИХ-ын гишүүн Ө.Шижир нэр дэвших хүсэлтээ өгөөд байсан талаар бид мэдээлж байсан. Харин УИХ-ын гишүүн Ө.Шижир болон Ц.Баатархүү нар нэрээ татжээ. Ингэснээр нийслэлийн АН-ын даргын сонгуульд Т.Пүрэвхатан болон Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажлын гараагаа эхлүүлж байсан Б.Ган-Очир нар өрсөлдөхөөр үлдэж байгаа юм. Ардчилсан нам дөрөвдүгээр сарын 8-ны өдөр намын их хурлаа хийж, шинээр сонгогдсон намын хорооны гишүүд болон намын даргыг албан ёсоор батламжлах юм.