Нүүрсний хэргээр 2.6 жилийн ял эдэлсэн Т.Аюурсайхан өнгөрсөн сарын 28-ны өдөр (2026.02.28) суллагдсан билээ.
Түүнтэй хамт нүүрсний хэргээр 3.9 жилийн ял авсан, одоо "Тахир соёот"-д талбайн туслах хийж буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг тун удахгүй суллагдах гэж байгаа талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгдсэн байдаг. Тэгвэл түүнийг өнөөдөр суллах юм байна.
Сануулахад, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нүүрсний хэргээр 2024.01.31-нд анхан шатны шүүхээс 5 жил 9 сарын ял авсан. Улмаар давж заалдсаны үр дүнд 2024.09.12-нд ялын хугацааг бууруулж, 3 жил 9 сар болгосон юм.