Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийж, цаг үеийн зарим асуудлаар тайлбар өглөө.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хүсэлт гаргасан бөгөөд энэ үеэр түүнийг “Бодь Интернэшнл Групп” ХХК-д ажиллаж байсан зэрэг асуудлыг хөндсөн билээ.
Харин Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн 416.6 км урт төмөр замын, ойролцоогоор 1.4 их наяд төгрөгийн өртөгтэй төслийн худалдан авах ажиллагааг сонгон шалгаруулалт явуулахгүйгээр “шууд гэрээ”-ний хэлбэрээр зохион байгуулсан гэх баримтыг танилцууллаа. Мөн уг төслийн нийт ажлын 88 хувийг аж ахуйн нэгжүүд гүйцэтгэсэн талаар мэдээлэв.
.jpg)