Засгийн газрын өнөөдрийн хурлаар Монгол Улсын засаг захиргааны нэгжийг бүрэн хамарсан үүрэн холбооны сүлжээ байгуулах талаар Засгийн газрын тэмдэглэлд тусгажээ. Энэ талаар ЦХИХХ-ны сайд Э.Батшугар танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улс 1650 багтай, үүний 104 нь ямар нэг сүлжээнд холбогдоогүй. Эхний ээлжинд 2027-2028 онд 104 багийг сүлжээнд холбоно. Хоёрдугаарт, 1650 багийн 147 баг нь интернэт орох боломжгүй, зөвхөн утсаар ярьдаг 2G сүлжээтэй. Тэгэхээр энэ 147 багт 4G сүлжээ оруулах ажлыг 2027-2028 онд гүйцэтгэнэ. 2028 он гэхэд Монгол Улсын бүх баг 4G сүлжээтэй болно" гэв.