Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийн талаар танилцууллаа.
Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Энэ хууль бол анхдагч хуулийн төсөл. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад анх удаа нийтийн ашиг сонирхолтой холбоотой авлига албан тушаал, төсөв татвартай холбоотой зэрэг асуудлын талаар шүгэл үлээсэн хуулийн этгээдийг төрийн хамгаалалтад авах, дэмжиж урамшуулах энэ зохицуулалтыг бий болгох гэж байна. Монгол Улсын Засгийн газар өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг хийдэг. Энэ бол нэг талаас хууль бус үйлдэл, эс үйлдэл илрүүлэхээс гадна гэмт хэргийн талаарх мэдээллийг хүргүүлсэн иргэн хуулийн этгээдийг эрх ашгийг хамгаалахад оршино. Монголын нийгэмд хамгийн том аюул бол авлига албан тушаалын гэмт хэрэг юм. Иймд, ХЗДХ-ийн яамнаас санаачилсан. Энэ хуулийн төсөлд шүгэл үлээгчийг нэг саяас таван тэрбум төгрөгөөр урамшуулах зохицуулалт бүрдэнэ. Иймд яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлнэ. Хуулийн төслийн хувьд 7 бүлэг 26 зүйлтэй. Энэ хуулийн төслийг дагаж дөрвөн хуульд өөрчлөлт орно” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: