Ардчилсан нам үндсэн дүрмээ шинэчлэн баталсантай холбогдуулан дотоод сонгуулийг улс орон даяар зохион байгуулж байгаа билээ.
Орон нутгийн болон дүүргийн намын дарга нарын нэрс тодорч, шинэ удирдлагын бүтэц бүрдэж эхэллээ. Тэгвэл нийслэлийн Ардчилсан намын даргад УИХ-ын гишүүн Ө.Шижир нэр дэвшихээр болсон байна.