Байнгын хороодын ирц бүрдэхгүй, хуралдаж чадсангүй

Байнгын хороодын ирц бүрдэхгүй, хуралдаж чадсангүй

УИХ-ын байнгын хороодын хуралдаан өнөөдөр товлогдсон ч ирц хүрэхгүй хуралдаж чадахгүй байна.

Тодруулбал, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, энэ хаврын чуулганаар хэлэлцэх зарим чухал хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Тухайлбал, иргэдийн хүлээлт өндөр байгаа Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, болон Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг Төсвийн байнгын хороо өнөөдөр 13:00 цагт хэлэлцэх товтой байсан. Гэвч тус байнгын хорооны 29 гишүүнээс ердөө тавхан гишүүн ирсэн тул тус байнгын хорооны хуралдаан хуралдсангүй.