Орон нутаг болон дүүргээс сонгогдсон Ардчилсан намын дарга нарын нэрс тодорлоо

Орон нутаг болон дүүргээс сонгогдсон Ардчилсан намын дарга нарын нэрс тодорлоо

Ардчилсан намын аймаг, дүүргийн намын хороодын ээлжит хурал 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдөр улс орон даяар амжилттай зохион байгуулагдлаа.

Тус хурлаар намын орон нутгийн байгууллагуудын удирдлагыг шинэчлэн сонгож, аймаг, дүүргээс сонгогдсон Ардчилсан намын дарга нарын нэрс тодорсон байна. Энэ удаагийн сонгуулийн дүнгээс харахад шинээр сонгогдсон намын дарга нарын дунд Улсын Их Хурлын гишүүд нэлээд олноор сонгогдсон нь анхаарал татаж байна. Тэд намын бодлого, үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлэх, намын гишүүд дэмжигчдийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж намын зүгээс үзэж байна.