Өнгөрсөн хаврын чуулганаар унасан агаарын хөлгийн түлш нийлүүлэх ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг өнөөдөр хэлэлцэнэ

Өнгөрсөн хаврын чуулганаар унасан агаарын хөлгийн түлш нийлүүлэх ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг өнөөдөр хэлэлцэнэ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг /Засгийн газар 2026.03.17-ны өдөр ирүүлсэн,  зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ хэлэлцэхээр товложээ. 

Мөн баасан гарагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор эл асуудлыг хэлэлцэх юм байна. Уг хэлэлцээр нь ОХУ-ын Роснефть компани, Монголын Эрчис ойл компанитай хамтран Чингис хаан онгоцны буудлыг түшиглэн хамтарсан компани байгуулахаар болж хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулсан юм. Уг төслийг өнгөрсөн хавар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлээд дэмжээгүй бөгөөд УИХ дахь АН-ын бүлэг  төслийг хэлэлцээрийн дэмжихгүй гэдэг байр суурь илэрхийлж байсан билээ.