Ардчилсан нам дотоод сонгуулиа зохион байгуулж, аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны дарга болон ҮБХ-ны гишүүдээ сонгож эхэлсэн билээ.
Одоогоор ҮБХ-ны гишүүд болон намын дарга нарын нэрс бүрэн тодроогүй байна. Гэхдээ олон нийтийн сүлжээнд нээлттэй зарласан болон эх сурвалжуудын мэдээллээс үзэхэд, орон нутаг болон дүүргийн намын дарга нар УИХ-ын гишүүдээс сонгогдож байна.
Тухайлбал:
- Баянгол дүүргийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар
- Баянзүрх дүүргийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн А.Ганбаатар
- Сүхбаатар дүүргийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн Х Болормаа
- Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн Ц.Баатархүү
- Хан-Уул дүүргийн АН-ын даргаар даргаар УИХ-ын гишүүн Б.Түвшин
- Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн С.Баярцогт
- Архангай аймгийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн П.Мөнхтулга
- Дархан-Уул аймгийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд
- Өвөрхангай аймгийн Ардчилсан Намын даргаар УИХ-ын гишүүн П.Батчимэг
- Сүхбаатар аймгийн АН-ын даргаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар сонгогдсон байна.