Б.Энхбаяр: Намайг “Бодь” группээс баримт шаардаж, олон удаа бичиг явуулсныг нүүрсний сонсголын хянагч нар гэрчлэх ёстой

Б.Энхбаяр: Намайг “Бодь” группээс баримт шаардаж, олон удаа бичиг явуулсныг нүүрсний сонсголын хянагч нар гэрчлэх ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг “Бодь” группээс 1,5 сая ам.доллар авсан гэх асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандана хэмээн мэдэгдсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Бодь” компани руу орсон мөнгө хаашаа хаашаа ямар задаргаатайгаар явсныг би өөрөө шалгах гэтэл, нэгдүгээрт, надад хугацаа байгаагүй. Хоёрдугаарт, Д.Баясгалан захирал руу маш олон удаа шаардлага хүргүүлсэн. Нүүрсний сонсголыг хянаж байсан, хянан шалгагч нар энийг гэрчлэх ёстой. Юуг гэрчлэх вэ гэхээр “Бодь” группын мөнгөнүүд нь хаашаа явсан баримтыг шаардаад, бичиг явуулаад байхад өгөхгүй байсан юм. Ер нь энэ гэмт хэргийн шинжтэй юм чинь энэ байгууллагт нэгжлэг хийгээд хүчээр санхүүгийн мэдээллүүдийг нь авна гэдэг асуудлыг би ярьж байсан. “Голомт банк” өөрөө том банк учраас санхүүгийн том эрсдлүүд үүссэн. Банкинд цагдаа нэгжлэг хийж байна гэсэн мэдээлэл гарахад энэ банк дампуурч, харилцагчдын хөрөнгө маш том эрсдэлд орох эрсдэлтэй байсан учраас шууд сануулж байсан. Гэтэл сонсголын урьд шөнө Хууль зүйн яамны бичиг хэрэгт санхүүгийн баримтыг нь авчирсан. Бид шөнөжин ухаад, санхүүгийн гүйлгээ баримтуудыг нь хуурамчаар хийлгэсэн гэдгийг баримтжуулаад, сонсгол дээр хэлсэн.

А.Амундра “Бодь” ХХК-ийн захирал байсан. Би А.Амундра, Д.Баясгалан гэдэг хоёр хүнтэй нүүр тулж нэг ч удаа уулзаж үзээгүй. Яриад байгаа юм нь бүгд худлаа. Энэ бүх хэргүүдэд нийтийн албан тушаалтан томилогдсон учраас харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа. Хууль зүйн сайдын харьяанд Авлигатай тэмцэх газар ажилладаггүй. Хяналт тавьдаг байгууллага нь прокурор. Би прокурор луу утас цохивол мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлсөн хэрэгт орно. Энэ хэрэгт шууд нөлөөлөх нь өөрөө бас гэмт хэрэг.

Онгоцтой холбоотой асуудлаар ярьж болох хэмжээнд нь өнөөдөр мэдээлэл хийчихье. Учир нь энэ бол төрийн нууц. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар  О.Алтангэрэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх үед Засгийн газрын хуралдаанаар маш нууцын зэрэглэлтэйгээр хэлэлцсэн ийм асуудлыг Б.Энхбаяр, Мөнх-Эрдэнэ хоёртой холбож байх жишээтэй. Би сайд болоод ажлын хэсэг гаргаад, маш нууцын зэрэглэлтэй асуудлыг маш нууцын зэрэглэлтэйгээр л явуулна. Шалгаад маш нууцын зэрэглэлтэйгээр Засгийн газрын хуралдаанд явуулсан.

Төрийн нууцад 574 нууц байгаа. Энийг 200 болгож, 374 асуудлыг төрийн нууцаас гаргаж байгаа. Албаны нууцад байсан 892 нууцыг нууц биш болгож байгаа. Ингээд бүх юм ил болно. Ер нь нууцын тамгатай маш олон асуудлууд байна. Зарим нь нууцын тамгатай учраас хязгаарлагдаж байна” гэлээ.