СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хойд эцэг нь өсвөр насны охиноо олон жилийн турш хүчирхийлж байсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хойд эцэг нь өсвөр насны охиноо олон жилийн турш хүчирхийлж байсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ

Хойд эцэг нь өсвөр насны охиноо олон жилийн турш хүчирхийлж байсан хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суух А гэгч нь өсвөр насны дагавар охиноо дөрвөн жилийн турш хүчирхийлдэг байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Хохирогч охин энэ талаарх мэдээллийг хэн нэгэнд хэлж, мэдэгдэж байгаагүй бөгөөд хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх үйлдэл нь ил болсон байна. 

Иймд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, харгалзах хүнгүйгээр ойрын хүрээллийн хүнд итгэж үлдээхгүй, танихгүй хэн нэгнийг гэртээ авч ирж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байж, бага насны болон өсвөр насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг сэрэмжлүүлж энэхүү мэдээллийг нийтэллээ.