Нүүрсний хэргээр 2.6 жилийн ял эдэлсэн Т.Аюурсайхан өнгөрсөн сарын 28-ны өдөр /2026.02.28/ суллагдсан.
Тэгвэл түүнтэй хамт Нүүрсний хэргээр 3.9 жилийн ял сонсож, өдгөө "Тахир соёот"-д талбайн туслах хийж буй "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг тун удахгүй суллагдана гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдэгдлээ. Түүний хувьд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хоригдож эхэлсэн бөгөөд ял эдлэх хугацаа нь 2026 оны есдүгээр сард дуусах аж.