УИХ-ын энэ долоо хоногийн ээлжит чуулганы хуралдаанаар татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Тодруулбал, Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын (НӨАТ) тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм. 2027 оноос эхлэн 500 мянган төгрөг хүртэл худалдан авалт хийсэн бол 10 хувь, 500 мянгаас нэг сая төгрөгийн худалдан авалт хийсэн бол таван хувь, нэг саяас дээш төгрөгийн худалдан авалт хийсэн бол хоёр хувийн НӨАТ-ын буцаан олголт олгох гэх зэрэг заалтууд Татварын багц хуульд тусгагджээ.