УИХ дахь ХҮН намын зөвлөл сүүлийн өдрүүдэд нийгмийн анхааралд байгаа Туулын хурдны замын төслийн талаар мэргэжлийн хүмүүсээс мэдээлэл сонссон. Уг хурлаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийсэн байна.
УИХ дахь ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг “ХҮН намын зөвлөл хуралдаж зарим шийдвэрийг гаргалаа. Туулын хурдны замтай холбоотой асуудалд УИХ дахь ХҮН намын зөвлөл ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо. Тус ажлын хэсгийг миний бие ахлана. Ажлын хэсэг хоёр долоо хоногийн хугацаанд өртөг өндөр, эдийн засгийн өгөөж тодорхойгүй энэ төслийг судалж, нэгдсэн санал, дүгнэлт гаргах юм. Өнөөдрийн бидэнд байгаа мэдээллээр үр ашиг нь тодорхойгүй төсөлд 2.3 их наяд төгрөг зарцуулах нь маш өндөр өртөгтэй. Хуулийн дагуу дүгнэлт гаргаагүй байгаа нь ноцтой асуудал” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: