Ж.Батжаргал: МАН-ын бүлгийн хурал 59 хувийн ирцтэй байсан. Энэ долоо хоногийн чуулганы хуралдааныг хэвийн явуулна

Ж.Батжаргал: МАН-ын бүлгийн хурал 59 хувийн ирцтэй байсан. Энэ долоо хоногийн чуулганы хуралдааныг хэвийн явуулна

МАН-ын бүлэг өнөөдөр /2026.03.23/ хуралдаж, зарим асуудлаар байр сууриа нэгтгэсэн байна. 

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, "Өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралд 40 гишүүн оролцлоо. УИХ-ын даргын айлчлалд яваа 16 гишүүд цахимаар хуралдаа оролцсон. Танхимын ирц 59 хувьтай байсан. УИХ дахь олонхыг бүрдүүлж байгаа МАН-ын бүлэг ард түмний сонголтыг дааж, УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах бололцоог хангахын төлөө ажиллаж байна. Иймд пүрэв, баасан гарагт болох чуулганы хуралдааныг хэвийн явуулна. Гэхдээ энэ удаагийн УИХ-ыг бүрдүүлж байгаа улс төрийн хүчнүүд ард түмний сонголтыг хүндэтгэж, УИХ-ын чуулганы үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх ёстой" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: