МАН-ын бүлэг өнөөдөр /2026.03.23/ хуралдаж, зарим асуудлуудаар байр сууриа нэгтгэсэн байна. Мөн энэ үеэр Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны өргөн барьж буй Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийн талаар мэдээлэл сонсжээ.
Энэ талаар ГБХНХ-ын сайд Т.Аубакир, "ГБХНХ-ын яамнаас Хувийн нэмэлт тэтгвэрийн тухай анхдагч хулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлэг дээр танилцуулаад дэмжлээ. Энэ хуулиар Монгол Улсын урт хугацааны бодлого, хөтөлбөрт тэтгэврийн даатгалыг олон давхарга тогтолцоонд шилжүүлэх, ахмад настан олон үүсвэр бүхий тэтгэврийн орлоготой байх нөхцлийг бүрдүүлнэ. Өнөөдрийн байдлаар 135 мянга орчим иргэн хувийн нэмэлт хэлбэрээр даатгуулагч болсон байдаг. Гэтэл үүнийг зохицуулж байгаа хууль, эрх зүйн зохицуулалт байдаггүй. Эл хуулийг 11 бүлэг 49 зүйлтэйгээр шинэчилсэн төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хууль батлагдсанаар ажил олгогчид хүний нөөцийн шинэ бодлого хэрэгжүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах, бүтээмжийг нэмэгдүүлж, урт хугацааны дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа юм. Хувийн нэмэлт тэтгэврийн сангууд маань хөгжиж олон тэтгэврийн сантай болно. Улмаар бусад салбар луу хөрөнгө оруулалт хийх шинэ эх үүсвэртэй болж байгаа юм. Иргэдийн хувьд хувийн нэмэлт тэтгэврийн хуримтлал үүсгэж хуримтлалаасаа нэг удаа тодорхой хугацаанд мөнгө гаргаж, насан туршдаа нэмэлт тэтгэвэр авах боломж бүрдэнэ. Мөн нэмэлт тэтгэврээ өвлүүлэх боломж бүрдэж байгаа бөгөөд иргэн тэтгэврийн наснаасаа өмнө хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэвэр тогтоолгох эрхтэй" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: