П.Сайнзориг и-спортын үндэсний шигшээ баг, тамирчдыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

П.Сайнзориг и-спортын үндэсний шигшээ баг, тамирчдыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Шинэ тутам эрчимтэй хөгжиж буйгаас гадна ирээдүйд амжилт үзүүлэх боломжтойд тооцогдох и-спортын төрөл нь үндэсний шигшээ багийн төрөлд багтах ч олимпын төрөлд ороогүй тул өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй байгаа юм.

Иймд УИХ-ын гишүүн П.Сайнзориг И-спорт нь олимпын төрөлд хараахан багтаагүй тул татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй байгааг өөрчилж, эрх зүйн орчноор дэмжих Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Тэрбээр, “Манай спорт холбоод санхүүгийн хувьд сайн бэхжээгүй байдаг. Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараа төлж чадахгүйн улмаас хүүхэд залуучуудуудад зориулж байгаа зүйлүүдийг авч чадахгүй, хэрэглэж чадахгүй зүйлүүд практик дээр байдаг юм байна. Энэ асуудлыг нь дэмжээд хүүхэд залуучуудыг спортоор хичээллэх боломжийг нь нэмэгдүүлэх үүднээс хуулийн төслийг санаачиллаа” гэв.