УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл өнөөдөр 10:00 цагт хуралдах товтой байсан ч АН-ын бүлгийн хурал дотоод сонгуультай холбогдуулан цуцлагджээ.
Улмаар МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл төлөвлөгөөний дагуу хуралдаж байна. МАН-ын бүлэг хоёр асуудал хэлэлцэж байгаа юм. Харин ХҮН намын зөвлөл сүүлийн өдрүүдэд нийгмийн анхааралд байгаа Туулын хурдны замын төслийн талаарх мэдээллийг сонсохоор төлөвлөсөн байна. Тус хэлэлцүүлэгт:
- Усны газрын дарга З.Батбаяр Туулын хурдны замын төслийн байгаль орчны нөлөөллийн талаар мэдээлнэ.
- Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай төслийн талаар танилцуулга хийх аж.