Эдийн засгийн байнгын хороо энэ долоо хоногийн лхагва гараг /2026.03.23/-т хуралдаж, Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон түүнд өөрчлөлт оруулах протоколын төслийг /Засгийн газар 2026.03.17-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/ хэлэлцэхээр товложээ.
Мөн баасан гарагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэх юм байна. Эл хэлэлцээрийг тодруулбал, ОХУ-ын Роснефть компани, Монголын Эрчис ойл компанитай хамтран Чингис хаан онгоцны буудлыг түшиглэн хамтарсан компани байгуулахаар болж хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулсан байгаа юм. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Уг төслийг өнгөрсөн хавар УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлээд дэмжээгүй юм.