Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Бодь группээс 500 мянган ам.доллар авсан“ гэх асуудлыг шалгуулах хүсэлтээ АТГ-т өгнө

Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Бодь группээс 500 мянган ам.доллар авсан“ гэх асуудлыг шалгуулах хүсэлтээ АТГ-т өгнө

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяртай холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт хандахаар болжээ.

Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сарын 11-ний өдөр NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Б.Энхбаяр нь Бодь группийн асуудлаар дуугараагүй шалтгаан нь сонсголын өмнө болон дараа тус компаниас 500 мянган ам.долларын хандив авсантай холбоотой байж болзошгүй” хэмээн мэдэгдсэн юм. Мөн уг асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулах хүсэлт гаргана гэдгээ илэрхийлсэн.

Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ дээрх асуудлаар албан ёсны хүсэлтээ Авлигатай тэмцэх газарт өнөөдөр 11:30 цагт хүргүүлэхээр болсон тухайгаа мэдэгдээд байна. Уг асуудалд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр нь энэ бол боломжгүй зүйл, гүтгэлэг гэх  байр суурийг илэрхийлсээр байгаа билээ.