У.Хүрэлсүх: Эрдэнэбүрэнгийн УСЦ янз бүрийн эсэргүүцэлтэй тулсаар хугацаандаа ашиглалтад ороогүй, тэр хүмүүстэй хатуу хариуцлага тооцно

У.Хүрэлсүх: Эрдэнэбүрэнгийн УСЦ янз бүрийн эсэргүүцэлтэй тулсаар хугацаандаа ашиглалтад ороогүй, тэр хүмүүстэй хатуу хариуцлага тооцно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймагт ажиллалаа.

Энэ үеэрээ тэрбээр, “Баруун бүсийн эрчим хүчний бие даасан байдлыг хангах зорилгоор Эрдэнэбүрэнгийн 90 мвт-ийн хүчин чадалтай усан цахилгаан станцын бүтээн байгуулалалтын ажил төлөвлөлтийн дагуу өрнөж, нийт ажлын гүйцэтгэл 30 гаруй хувьтай явж буйг аймгийн дарга илтгэлээ. Миний бие Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа энэхүү түүхэн бүтээн байгуулалтыг анх эхлүүлж байснаа тод санаж байна. Энэхүү цахилгаан станцыг анх эхлүүлэх асуудлыг 1968 онд ярьж байсан. Өнөөдөр ажил хэрэг болоод явж байгаа нь их сайхан байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц амжилттай хэрэгжсэнээр баруун бүсийн эрчим хүчний хангамж шийдэгдэж, ард иргэдийн ахуй амьдралд томоохон тустай тул төслийг богино хугацаанд чанартай гүйцэтгэхэд оролцогч талууд онцгой анхаарч ажиллахыг сануулан хэлэхийг хүсэж байна. Энэ бол манай улсын амин чухал ажлуудын нэг. Харамсалтай нь янз бүрийн үйл явдал, эсэргүүцэлтэй тулсаар байгаад энэ станц цаг хугацаандаа ашиглалтад орохоос хойш нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Үүн дээр манай ард түмэн үнэлэлт дүгнэлт өгч байгаа байх. Хөгжлийг гацаагч хүмүүс ч байна. Тэр хүмүүстэй хатуу хариуцлага тооцох болно" гэлээ.