Ардчилсан нам үндсэн дүрмээ шинэчлэн баталсантай холбогдуулан дотоод сонгуулийг улс орон даяар амжилттай зохион байгуулж байна.
Энэхүү сонгуульд намын анхан, дунд, удирдах түвшний албан тушаалтнуудыг сонгох бөгөөд намын дүрмийн дагуу 378 хүнийг Намын Үндсэн Бага Хурлын гишүүнээр сонгохоор төлөвлөжээ. Өнөөдөр /2026.03.21/ дотоод сонгууль 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум, аймгийн төвийн 218 баг, 21 тосгонд нэгэн зэрэг явагдаж байна.