АН-ын "улс төр"-д Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын эрх ашиг нэгдсэнийг Пүрэв гарагийн чуулганы хуралдааны ирцийн мэдээлэл ил болгов

АН-ын "улс төр"-д Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын эрх ашиг нэгдсэнийг Пүрэв гарагийн чуулганы хуралдааны ирцийн мэдээлэл ил болгов

Ардчилсан намын бүлгээс "Таван намаас бүрдсэн парламентыг нэг намын дарга удирдах ёсгүй. Тиймээс УИХ-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл чуулганд хуралдаанд оролцохгүй" гэх улс төрийг шийдвэрийг гаргасан. Тэд мөн Засгийн газрыг огцруулах бичигт 36 гишүүний гарын үсгийг цуглуулаад байна. Өмнөх бичвэрийг ЭНД дарж уншина уу.

-ӨНӨӨДӨР, МАРГААШ МАН-ЫН ДАРГА НАР УУЛЗАЖ, УИХ-ЫГ ГАЦААНААС ХЭРХЭН ГАРГАХ АСУУДЛААР ЗӨВШИЛЦӨНӨ

Үүнтэй холбоотойгоор байнгын хороо, чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй, УИХ-ын үйл ажиллагаа гацаанд ороод 7 хонож байна.

Өнөөдөр, маргааш МАН-ын дарга нар уулзаж, гацаанаас хэрхэн гаргах талаар хуралдана гэх мэдээлэл байна. 

Ингэхдээ АН-ын бүлгийн шаардлагыг хүлээж авч,  Засгийн газар огцрох магадлал өндөр болсон. Ардчилсан намын бүлгээс улс төр хийж байгаа, харин энэ улс төр дээр МАН-ын гомдогсод буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Үндэсний эвслийн Н.Номтойбаяр, Женко Х.Баттулга нарын эрх ашиг нэгдсэн нь өнгөрсөн пүрэв гарагийн /2026.03.19/ хуралдаанаас тодорхой боллоо. Женко Х.Баттулга, Д.Амарбаясгалан нарын хувьд ингэж гацааж байгаад Засгийн газрыг огцруулах, Ерөнхийлөгчийн санаачилсан "УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хууль"-ийг хэлэлцэхгүй байх, удахгүй прокуророос эргүүлэн татах бичиг нь орж ирэх Х.Булгантуяа нарыг хамгаалах зэрэг асуудлаар Ерөнхийлөгчтэй тохироо хийхээр отож буй. 

Пүрэв гарагийн чуулганы хуралдаанд 47 гишүүн ирж ирцээ бүртгүүлсэн. Ийнхүү 43.7 хувиар ирц бүрдэхгүй байсан учир хуралдааныг хойшлуулсан билээ. Харин ирээгүй гишүүд нь АН-ын бойкот хийсэн 42 гишүүн дээр Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан болон тэдний гэх нийлсэн 16 гишүүн, Үндэсний эвслийн 4, ХҮН намын 7 гишүүн, мөн хүндэтгэх шалтгаантай бусад гишүүд байв.

-АН-ЫН УЛС ТӨР ДЭЭР Л.АМАРБАЯСГАЛАН, Д.ОЮУН-ЭРДЭНЭ ЭРХ АШГАА НЭГТГЭСНИЙГ ПҮРЭВ ГАРАГИЙН ИРЦИЙН МЭДЭЭЛЭЛ ИЛ БОЛГОВ-

Дээрх гишүүдээс Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, С.Амарсайхан, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, О.Батнайрамдал, Б.Баярбаатар, Э.Болормаа, Х.Булгантуяа, М.Ганхүлэг, Ч.Номин, О.Саранчулуун, М.Энхцэцэг, М.Мандхай нарын 14 гишүүнийг Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт хамаатуулж болох юм.

Нэг талаас 68 гишүүнтэй эрх баригч намын дарга Н.Учрал ирцээ бүрдүүлээд АН-аас хамаарахгүй хурлаа хийж болох ч нам дотроо хуваагдаагүй үед л боломжтой юм.

Харин хуваагдсан энэ үед шахалтад орохоос өөр замгүй болоод буй. 

-ЗАСГИЙН ГАЗРЫН ХУУЛЬД "ДЭД САЙДТАЙ БАЙЖ БОЛНО" ГЭЖ ЗААСАН БОЛ УИХ-ЫН ТУХАЙ ХУУЛЬД "УИХ-ЫН ДАРГА АЛЬ НЭГ НАМЫН ДАРГА БАЙЖ БОЛОХГҮЙ" ГЭЖ ЗААГААГҮЙ БАЙНА. ШААРДЛАГА ТАВЬЖ БАЙГАА ТАЛ ЭНЭ ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨХӨӨР АЖИЛЛАХ ЁСТОЙ ГЭЖ ЧИМЭЭГҮЙ ОЛОНХ САНУУЛЖ ЭХЛЭВ-

Нөгөө талаас Ардчилсан нам дэд сайд нараа чөлөөл, Н.Учралыг ажлаа өг гэж шаардахдаа хуулийн дагуу ажиллах ёстойг нийгмийн чимээгүй олонх, боловсролтой сануулж хэлжээ. Тухайлбал, дэд сайдтай байж болох талаар Засгийн газрын тухай хуулийн 3.18.4-т "Монгол Улсын яамыг Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд тэргүүлнэ. Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна" гэсэн заалт бий. Эл хуулийг өөрчилбал дэд сайдаа чөлөөлж болно гэж буй. Тэгэхээр хуулийн бус шаардлагыг энд тавьж байна гэж үзэж буй. Цаашлаад  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.1-д Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 64 ба түүнээс дээш суудал авсан нам, эвслийг Улсын Их Хурал дахь олонх гэнэ гэх бөгөөд Улсын Их Хурлын даргыг сонгох 11.1-д Энэ хуулийн 10.1-д заасан нам, эвсэл Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ гэж заасан нь бий. Үүнээс өөрөөр тухайн сонгуульд ялсан улс төрийн нам, эвслүүд парламентынхаа ангийн даргаа сонгох тухай хуулийн заалт байхгүй.Тэгэхээр хуульд заагаагүй  үндэслэлээр шаардлага тавьж байна гэж буй. 

УИХ-ын гишүүний үүрэг бол чуулганы хуралдаа суух, тангараг ч өргөдөг. Гэтэл энэ үүргээ умартан улс төржиж байтал Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Зөвшөөрлийн тухай хууль, Банкны тухай хуульХувийн нэмэлт тэтгэврийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, зээлийн хүүг бууруулахаар гаднын банкуудыг оруулж ирэх асуудал зэрэг аль үгүй болж хоцров вий гэсэн болгоомжлол байна. 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө