Хамтран амьдрагч эмэгтэйг хардалтын улмаас зодож, амь насыг нь хохироосон этгээдэд шүүхээс 20 жилийн хорих ял оноожээ.
Тодруулбал, С.Б нь 2025 оны наймдугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч эмэгтэйг хардалтын улмаас зодож, амь насыг нь хохироосон байдаг. Улмаар тухайн хэргийг үйлдсэн гэх С.Б-д холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байсан юм. Тэгвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус хэргийг хэлэлцээд шүүгдэгч С.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэм буруутайд тооцож, 20 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэл санааны хохиролд 118.8 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах шийдвэрийг гаргасан байна.