Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэн Ц.Ганболдыг ОХУ-ын хууль хяналтын байгууллагаас саатуулан шалгаж эхлээд байгаа билээ.
Түүнийг тагнуулын хэргээр шалгаж байгаа гэх мэдээлэл байгаа. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Монгол Улсын иргэн Ц.Ганболдыг сар шинийн баярын бэлтгэлээ базахаар Ульхан боомтоор нэвтрэх үед нь Оросын хууль хяналтын байгууллагаас саатуулан шалгаж эхэлсэн гэх мэдээллийг өгч буй. Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны яам Улаан-Үд дэх ерөнхий консулын газраар дамжуулан монгол иргэнийхээ талаарх мэдээллийг авч байгаа бөгөөд хувь хүний нууцыг хамгаалах тухай хууль болон ар гэрийнх нь хүсэлтээр албан ёсны мэдээлэл өгөхөөс татгалзаад байгаа юм.
Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн иргэнийг өнөөдрийг /2026.03.20/ хүртэл суллаагүй, Оросын тал цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.