Монголын Либерал Ардчилсан намаас намын дүрмийн шинэчилсэн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд ханджээ

Монголын Либерал Ардчилсан намаас намын дүрмийн шинэчилсэн өөрчлөлтөө бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд ханджээ

Монголын Либерал Ардчилсан нам (МоЛАН)-аас “намын дүрмийн өөрчлөлт (шинэчилсэн)-ийг бүртгүүлэх” өргөдлийг Улсын дээд шүүхэд 2026 оны гуравдугаар сарын 19-ний өдөр хүргүүлсэн байна.

Тус намаас Улс төрийн намын хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хугацаанд /2025.12.31-ний өдрийн дотор/ намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэхээр ирүүлснийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд заасны дагуу буцааж шийдвэрлэсэн байна.