СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны эрэгтэй ахтай нь ойр дотно харилцаатай байдлаа ашиглан бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өсвөр насны эрэгтэй ахтай нь ойр дотно харилцаатай байдлаа ашиглан бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэг гарчээ

Өсвөр насны эрэгтэй бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэг Хөвсгөл аймагт гарчээ. 

Тодруулбал, энэ сарын 13-ны өдөр Хөвсгөл аймагт 17 настай эрэгтэй М нь бага насны охиныг хуурч мэхлэн, хүчирхийлсэн ноцтой хэрэг гарсан байна. Өдгөө тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухай хэргийг үйлдсэн этгээд нь хохирогч охины ахтай ойр дотно харилцаатай байсан нэгэн бөгөөд энэ байдлаа ашиглан тус хэргийг үйлдсэн байна. Иймд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, харгалзах хүнгүйгээр ойрын хүрээллийн хүнд итгэж үлдээхгүй танихгүй хэн нэгнийг гэртээ авч ирж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж энэхүү мэдээллийг нийтэллээ.