Ардчилсан намын нэр бүхий гишүүд өнөөдөр /2026.03.20/ намын дотоод сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр АН-ын гишүүн Д.Монголхүү "Хотын дарга Х.Нямбаатар МАН-ын гишүүд Ардчилсан намын гишүүнээр бүртгүүлж байгаа талаар мэдээлэл хийсэн. Хаанаас хэн, ямар даалгавар өгөөд АН дээр ийм үйл ажиллагаа явуулж байгааг тагнуул, цагдаа яагаад шалгахгүй байгаа юм бэ. Энд үндэсний аюулгүй байдал хөндөгдөнө шүү дээ. Бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон ЦЕГ, АН-ын даргад шаардлага хүргүүлнэ. Одоо болох гэж байгаа сонгуулийг хойшлуулж, ҮБХ хуралдаж, МАН-аас нүүж орж ирсэн царцаануудыг цэвэрлэж байж дотоод сонгууль явуул гэдэг асуудлаар шаардлага хүргүүлнэ" гэлээ.
Д.Анар
ШУУД ҮЗЭХ: