Даргынх нь бүрэн эрхийн хугацаа дууссан, найман гишүүний бүрэлдэхүүнтэй ҮХЦ өнгөрсөн есөн сарын хугацаанд 13 удаа хуралджээ

Даргынх нь бүрэн эрхийн хугацаа дууссан, найман гишүүний бүрэлдэхүүнтэй ҮХЦ өнгөрсөн есөн сарын хугацаанд 13 удаа хуралджээ

Үндсэн Хуулийн Цэцийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дууссан, мөн цэцийн есөн гишүүн  бүрдээгүй байгаа ч хуралдаан үргэлжилсээр байна. 

Тодруулбал, ҮХЦ-ийн дарга Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа 2025 оны зургаадугаар сард дууссан ч, тэрбээр өнөөдрийг хүртэл есөн сарын хугацаанд 13 удаагийн хуралдааныг удирдсан байна. ҮХЦ бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага. Тэгвэл энэ байгууллагын хуралдааныг бүрэн эрхийн хугацаа дууссан гишүүн удирдсан тохиолдолд гаргасан шийдвэрүүдийг хуульд нийцэхгүй хэмээн үздэг байна. 

Түүнчлэн ҮХЦ есөн гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдах ёстой ч одоогийн байдлаар найман гишүүн ажиллаж байна. Учир нь өнгөрсөн оны арванхоёр дугаар сард ҮХЦ-ийн гишүүн Ц.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон. Харин дараагийн цэцийн гишүүнийг өнөөдрийг хүртэл томилоогүй байгаа юм. 

Д.Анар