ТОДРУУЛГА: Архангайд жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, 11 настай хүүхдийн амь насыг хохироожээ

ТОДРУУЛГА: Архангайд жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, 11 настай хүүхдийн амь насыг хохироожээ

“Төмөр авах цэгийн уулзварт хүүхэд автомашинд дайруулж нас барсан” гэх дуудлага, мэдээлэл Архангай аймагт энэ сарын 18-ны өдөр бүртгэгджээ.

Уг дуудлага, мэдээллийн дагуу Архангай аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “У” нь жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, 11 настай хүүхдийг мөргөж, биед нь гэмтэл учруулан амь насыг нь хохироосон нь тогтоогдсон байна. Улмаар тус иргэнийг саатуулж, холбогдох арга хэмжээг авчээ. Уг хэргийг Архангай аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.