УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнгөрсөн даваа гарагт нээхтэй зэрэгцэн АН-ын бүлгээс МАН-ын дарга Н.Учрал УИХ-ын даргын ажлаа өгөхгүй бол чуулганы хуралдаанд суухгүй гэж мэдэгдсэн. Улмаар өнөөдөр Засгийн газрын сайд нарыг чөлөөлөх, томилох танилцуулга, Цэцийн дүгнэлт зэрэг асуудлыг чуулганаар хэлэлцэх товтой байсан ч ирц бүрдээгүйн улмаас хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.
Ардчилсан нам УИХ-д 42 суудалтай бол МАН 68 суудалтай буюу парламентын 54 хувийг бүрдүүлж байгаа. Иймд Ардчилсан намтай, намгүй парламентын ирц бүрдэж, асуудлуудаа хэлэлцээд явах бүрэн боломжтой гэсэн үг. Гэвч ирц бүрдсэнгүй. Ирцийн мэдээллийг харвал өнөөдрийн чуулганы хуралдаанд нийт 51 гишүүн ирсэн бөгөөд ирц 40.5 хувьтай байсаар чуулганыг завсарлуулав.
Тэгвэл МАН-аас өнөөдөр чуулганы хуралд Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Х.Булгантуяа, Н.Алтаншагай, Ч.Анар, А.Ариузаяа, Б.Уянга, Э.Болормаа, Д.Баярбаатар, Х.Баасанжаргал, Үндэсний эвслийнхэн, М.Нарантуяа-Нара нарын гишүүд чуулганд ирээгүй байна. Өөрөөр хэлбэл Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын фракцынхан өнөөдөр чуулганы хуралд суусангүй.