УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан зэрэг гишүүдийг шалгаж буй асуудалд ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очироос тодрууллаа.
ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир “Өнөөдөр хууль, шүүхийн байгууллагаар эцэслэгдэж Д.Амарбаясгаланг гэм буруутайд тооцоогүй байна. Гэм буруутайг эцэслэн тогтоосны дараа эргүүлэн татах зэрэг бусад асуудлыг ярилцана. Өнөөдрийн байдлаар уг хэрэг мөрдөн шалгах шатанд байгаа гэж ойлгож байна. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол түүнийг өмгөөлөх эрх хэнд ч байхгүй. Д.Цогтбаатар гишүүний хувьд гурван шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад эргүүлэн татах асуудал яригдахгүй хэвээр байна. Өөрөөр хэлбэл, хуулийн нарийн зохицуулалт байхгүй учир Дээд шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй байна. Өнөөдрийн байдлаар ирц хүрэхгүйгээс чуулган хуралдахгүй байна. Энэ асуудалд АН шийдвэрээ эргэж харах байх. Улсын эрх ашиг нэгдүгээрт байх ёстой” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: