Өнөөдөр /2026.03.19/ Ардчилсан намаас 4/11 мэдээллийн цагаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, "Парламентын дарга өөрөө ярьдаг бус парламентын гишүүдийг ярихад туслагч болох ёстой учраас парламентын спикер гэж нэрлэдэг. Мэтгэлцээнийг тал алдалгүй шүүгч, төлөөллөө хэрэгжүүлэх тэнцвэрийг хадгалагч, талцлаас ангид, намын улс төрөөс бие даасан парламентат ёсыг хамгаалагч хүнийг хэлдэг. Монголчууд бид УИХ-ын дарга гээд нэрлэчихсэн. Иймд дарга болчихлоо гэж өөрсдийгөө эндүүрдэг. Ардчилсан намын бүлгээс санаачлаад мэтгэлцээнийг УИХ-д оруулж ирсэн. Гэтэл үүнийг нэг намын дарга шүүгээд, зохицуулна гэдэг нь мэтгэлцээн огт байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр олонх цөөнхийг тэнцвэртэйгээр парламентад үйл ажиллагаагаа явуулахын тулд ерөөс хоёр зүйл шаарддаг нь төвийг сахисан, бие даасан байх ёстой. Үгүй бол олонхын талд үйлчилдэг парламент болж хувирдаг. Гүйцэтгэх эрх мэдэлд тавих парламентын хяналтыг сурлуулна. Үүнийг тогтолцооны авлига гэж нэрлэдэг. Гажсан систем ажиллахад л тогтолцоогоор авлигад идэгддэг. Парламентын спикер гаднын зарим улсуудад буюу Герман, Франц, Шинэ Зеландад намд албан тушаал хаших, намын бүлэгт хаярьяалагдах, намын дотоод сонгуульд оролцохыг хориглодог" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: