2026 оны гуравдугаар сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 2574 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Бүртгэгдсэн мэдээллээс 1029 нь зөрчлийн шинжтэй, харин 118 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага байжээ. Мөн шуурхай ажиллагааны хүрээнд зургаан хэрэг илрүүлж, өмнө нь үйлдэгдсэн 12 хэргийг нөхөн илрүүлсэн байна. Тухайн өдөр хүний биед халдах 94 тохиолдол, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн 108 дуудлага бүртгэгдсэн бол 34 хулгайн хэрэг мэдээлэгдсэн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил илэрч, 132 хүнийг эрүүлжүүлжээ. Иргэд та бүхэн цагдаагийн байгууллага, алба хаагчтай холбоотой гомдол, санал байвал 7505-8000 дугаарын утсанд хандах боломжтой юм. Цагдаагийн байгууллагаас иргэдийг хууль дүрмээ сахин, амар тайван нийгмийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.
