Боловсролын сайд П.Наранбаяр, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнтэй холбогдуулан дараагийн сайд хэн болох асуудал хөндөгдөж эхэлсэн. Тэгвэл Ерөнхий сайд Эрчим хүчний сайдаар Б.Найдалаа, Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан нарыг томилохоор болсон.
Энэ асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас цаг үеийн асуудлаар байр суурийг нь тодрууллаа. Тэрээр “Ерөнхий сайд багаа бүрдүүлэх эрхтэй, өөрийн сонгосон хүнийг оруулж ирэх байх. Сайд болбол ийм ажлуудыг хийнэ гэдгээ хэлсэн. Тэрийг дараагийн сайд болох хүн анхаарч шийдэх ёстой. Станцуудыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүний тулд үйлдвэрлэгч, хэрэглэгч хоёр хоорондоо тохироод төрөөс зөвшөөрөл авахгүйгээр, үнэ бодуулахгүйгээр шууд хийдэг байх ёстой" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: