Т.Аубакир: УИХ-ын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх ёстой. Ерөнхийлөгчийн хуулийн төслийг дэмжиж байгаа

Т.Аубакир: УИХ-ын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх ёстой. Ерөнхийлөгчийн хуулийн төслийг дэмжиж байгаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Тэгвэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас энэ хуулийн төсөлтэй холбоотой байр суурийг нь тодрууллаа.

Тэрбээр "Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг агуулгын хувьд дэмжиж байгаа. Энэхүү хуулийн төслийн гол зорилго нь УИХ-ын гишүүдийг хариуцлагатай байлгах гэж ойлгож байна. Хүүхдүүд зодолдохоор сүр болдог шигээ УИХ-ын гишүүд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ёс зүйн зөрчил гаргавал хариуцлага тооцох нь зүйтэй. Иргэдэд зөв үлгэр дуурайлал үзүүлэх нь энэхүү албан тушаалын бас нэг чухал үүрэг шүү дээ” гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: