Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана

Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана

Засгийн газрын өнөөдрийн /2026.03.18/ хуралдаанаар Монгол Улсын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдыг дэмжих, шилдэг бүтээл, судалгааны үр дүнг үнэлэх бодит хөшүүрэг болох “Шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал олгох журам"-ыг шинэчлэн баталлаа. 

Ингэхдээ "Байгаль, нийгмийн ухааны шагнал", "Технологийн дэвшлийн шагнал"-ыг дагалдах мөнгөн дүн нь тус бүр 100 сая төгрөг байна. Шагналыг хоёр жил тутамд нэг удаа Засгийн газрын шийдвэрээр олгохоор болжээ.